Цаг үеийн мэдээлэл


Image

2025 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд цахимаар санал авах ажил улс орон даяар эхэлж байна.

Иргэн та дараах сувгуудаар цахимаар саналаа өгөх боломжтой. Үүнд:

👉 www.onhs.mof.gov.mn цахим хуудасны баруун дээд буланд байрлах "санал өгөх" цэс

👉"ОНХС" гар утасны аппликейшн суулгах: http://onelink.to/t5g679

👉 www.e-mongolia.mn цахим хуудасны "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга

👉 Е-mongolia аппликейшн - "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга

Иргэн та санал асуулгад хэдэн ч санал гаргаж болох бөгөөд саналаа зөвхөн нэг л удаа илгээх боломжтой гэдгийг анхаарна уу.

Таны санал амьдрах орчинд тань тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох болно.

#ТаныОролцооНутгийнХөгжил

#ОронНутгийнХөгжлийнСан

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх