Цаг үеийн мэдээлэл


Image

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 3 дугаар сургуулийн сурагчид өнөөдөр "Мөнгөн хонхны баяр"-аа тэмдэглэн өнгөрүүлж байна. Сургуулийн захирал төгсөгчдөд хандаж хэлсэн үгэндээ сургуулийнхаа ололт амжилтыг дурдахаас гадна нийт 12-р анги төгсөгч сурагчдадаа хандаж ирээдүйн хүсэл тэмүүлэл бүхэнд нь амжилт хүсэж, шилдэг үлгэр жишээ сурагчдаа тодруулан шагнаж урамшууллаа. Төгсөлтийн баярын үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ж.Энхсайхан, сумын ИТХ-ын төлөөлөгчид болох Рашаант багийн Засаг дарга С.Эрдэнэчимэг, Уртын гол багийн Засаг дарга А.Баясгалан, Цагаанчулуут багийн Засаг дарга Б.Мөнхзаяа нар оролцож баяр хүргэлээ.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх