"Гэртээ эрт харъя" аяны хүрээнд Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 81 дүгээр ангиас албан хаагчдынхаа дунд "Ээждээ илгээх үг" сэтгэлийн үг, захидалын уралдааныг зохион байгуулжээ. Уг уралдаанд Баян-Өндөр сумын ЗДТГ-ын албан хаагч Б.Минжмаагийн хүү З.Тэмүүжингийн ээждээ бичсэн захидал шалгарч, тэргүүн байр эзэлсэн бөгөөд тус ангийн удирдлагуудын зүгээс албан хаагчийнхаа ээжид хүндэтгэл үзүүлж, хүүгийнх нь сэтгэлээ шингээн бичсэн захидалыг гардуулан өглөө. Энэ үеэр Засаг дарга Б.Баасансүрэн иргэдийнхээ энхийн манаанд хоёргүй сэтгэлээр ажилладаг нийт албан хаагчдад сайн сайхныг ерөөж, хэрэгжүүлсэн ажил нь гэр бүлийн дулаан уур амьсгал мэдрүүлсэн арга хэмжээ болсоныг онцлон тэмдэглэлээ.
Сэтгэгдэл үлдээх