Цаг үеийн мэдээлэл


Image

Тавигдах шаардлага

- Баян-Өндөр сумын харьяат иргэн байх бөгөөд гэр хороололд байнгын оршин суудаг байх

- Хэрэглэгч нь урамшуулалд хамрагдах үед өмнө нь хэрэглэсэн цахилгаан, эрчим хүчний өр төлбөргүй байна.

- Урамшуулалд хамрагдах хүсэлт ирүүлсэн иргэн нь 100 хувь утаагүй халаалтын технологиор гэр байшингийн халаалтаа шийдэж, янданг буулгасан байх

- Орон нутгийн болон олон улсын байгууллагын хөнгөлөлттэй нөхцөлөөр халаалтын эх үүсвэрээ шийдвэрлүүлсэн айл өрх хамрагдахгүй.

- Цахилгаан халаалтаа 1-ээс дээш жил ашигласан байх

Бүрдүүлэх материал:

- Иргэний өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар /Баян-Өндөр сумын ЗДТГ-т/- Утаагүй технологиор халаалтаа шийдсэн нөхцөлийг баримтжуулсан зураг /А4 цаасан дээр өнгөтөөр хэвлэх/- Урамшуулалд хамрагдахыг хүссэн иргэн нь цахилгааны өр төлбөргүй тодорхойлолт- Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллагаас тогны кВт-н хүчдэл цахилгаан халаагуураар халаахад боломжтой гэж үзсэн тодорхойлолт, гэрээний хуулбар- Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллагын дүгнэлтийг үндэслэн багийн засаг даргын дэмжсэн тухай тодорхойлолт- Урамшуулалд хамрагдах иргэдийн хүсэлтийг 2024 оны 10 сарын 23-ны өдрийг дуустал харьяа Багийн ажлын алба хүлээн авна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх