Дэнж багийн хэрэглэгчдийг төвийн шугамд холбож, өргөлтийн насос станц шинээр барихаар 2025 оны төсөвт тусгаж, баталлаа. Нийт 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 42 жилийн насжилттай 3851м урт шугам хоолойг шинэчилнэ. Ингэснээр Дэнжийн 1, 2, 3-р байранд үүсээд буй цэвэр усны шугам хоолой нарийсаж, зэвэрсэн байдал үгүй болж инженерийн шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар сайжирч, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар хангагдана. Мөн тухайн шугам сүлжээний найдвартай ажиллагаа 15-20 жилээр уртсах юм.
Сэтгэгдэл үлдээх