Дүрстэй мэдээлэл


Image

1. Барилгачдын талбайг залууст чиглэсэн соёл амралт чөлөөт цагийн талбай буюу экстрем талбай болгож өөрчилнө. Төсөвт өртөг нэг тэрбум төгрөг.

2. Захын гэр хорооллын багуудад гэрэлтүүлэг шинэчилж, суурилуулахад 1,6 тэрбум төгрөг.

3. Баян-Өндөр сумын төрийн албан хаагчдын орон сууцны инженерийн шугам сүлжээ тавих хөрөнгө оруулалтын ажилд 1,5 тэрбум төгрөг.

4. Орон нутагт анх удаа дизель түлшний үйлдвэр байгуулна. Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтын ажиллагааны хүрээнд ажилласан масло авч, бусад түүхий эдтэй холин үйлдвэр байгуулах бөгөөд зах зээлийн үнээс харьцангуй хямд байх нөхцөлийг бүрдүүлж байна.

5. Баян-Өндөр сумын хэмжээнд 2023 оноос хойш хэрэгжүүлж буй “Төрийн албан хаагчдыг дэмжих дэд хөтөлбөр”, “Хэсгийн ахлагч дэд хөтөлбөр” дээр нэмэгдэж хоёр дэд хөтөлбөрийг энэ онд хэрэгжүүлнэ. Үүнд “Иргэдийн санаачилгыг дэмжих дэд хөтөлбөр”, “Тэтгэлэг” дэд хөтөлбөр нэмэгдэж байгаа. Иргэдийн санаачилгыг дэмжих дэд хөтөлбөр нь иргэд нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийн санаачилгаар засаж, сайжруулахад шаардлагатай техник хэрэгсэл болон мөнгөн тусламжаар Баян-Өндөр сумаас дэмжлэг үзүүлнэ. Харин “Тэтгэлэг” дэд хөтөлбөр нь ахлах ангиа онц дүнтэй төгсөж буй 60 хүртэлх сурагчдад 2,5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоно. Үүнд зөвхөн Эрдэнэтийн их дээд сургуульд суралцах хүүхдүүд хамрагдана.

6. “Сурагч лиг” тэмцээнд гар бөмбөгийн төрлийг шинээр оруулж зардлыг Баян-Өндөр сумаас санхүүжүүлнэ.

7. Энэ жилээс эхлэн Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газрын урсгал зардлыг Баян-Өндөр сумын ЗДТГ-аас дааж байгаа. Мөн Хот тохижуулах газарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана.

https://www.facebook.com/100081996504327/videos/1287780105809505

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх