Бүрдүүлэх материалын жагсаалт
1. Өргөдлийг Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт гэж бичнэ.
2. Асран хамгаалах гэж байгаа хүний иргэний үнэмлэх /хуулбар/, өргөдлийг /нотариатаар батлуулсан байх/
3. Асран хамгаалагч гэр бүлтэй бол эхнэр/нөхрийн зөвшөөрсөн хүсэлт
4. Төрөл садангийн тухай иргэний бүртгэлийн лавлагаа
5. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
6. Хүүхэд 7 ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэж хүүхдээс хүсэлт бичүүлж авна.
7. Асран хамгаалагчийн эрүүл тодорхойлолт /Хөдөлмөрийн чадвараа алдсан болон бусдын асаргаанд байдаг эсэх/
8. Эд хөрөнгийн бүртгэл / лавлагаа /
9. Асран хамгаалагчийн ял шийтгэлгүй эсэх /лавлагаа/
10. Эцэг эхийн нас барсны гэрчилгээний хуулбар
Сум дүүрэг баг хорооны ажлын алба:
1. Харъяа багийн Засаг даргын албан бичиг
2. Харъяа багийн Нөхцөл байдлын үнэлгээ хийгдэж баталгаажсан байх.
3. Хамтарсан багийн хурлын шийдвэр
Сумын ЗДТГ:
20 хоногийн дотор шийдвэр гаргаж иргэнд мэдэгдэнэ.
Баян-Өндөр сумын Гэр бүл хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Байгалмаа холбоо барих утас 95289566, 70355861
Сэтгэгдэл үлдээх