Цаг үеийн мэдээлэл


Image

Тухайн хүүхдийн төрсөн ээж, ааваас бүрдүүлэх материалын жагсаалт:

1.Төрсөн эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдлийг нотариатаар баталгаажуулсан байх ГБТХ-ийн 55.12. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар3. 7-18 насны хүүхэд өөрийн бичгээр гаргасан зөвшөөрөл, хүсэлт /өргөдөл/4. Төрсөн эхийн оршин суугаа хаягийн лавлагаа / Иргэн та www.e-mongolia.mn веб портал болон гар утасны апп-наасаа төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой/

Тухайн хүүхдийг үрчилж авч байгаа эцэг, эхийн бүрдүүлэх материалын жагсаалт:

1.Үрчилж авч байгаа эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдлийг нотариатаар баталгаажуулсан байх ГБТХ-ийн 55.1

2. Үрчилж авч байгаа эцэг, эхийн гэр бүлийн баталгааны хуулбар 3. Үрчилж авч байгаа эцэг, эхийн ажлын газраас зан байдлын тодорхойлолт

4. Эд хөрөнгийн бүртгэл /лавлагаа/

5. Үрчилж авч байгаа эцэг, эхийн эрүүл мэндийн тодорхойлолт / ДОХ, сүрьеэ, сэтгэц, арьс өнгө/ /улсын эрүүл мэндийн байгууллагаас авсан байх ГБТХ-ийн 58.3.4/

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагаа. /ГБТХ-ийн 58.3.4/

Сум дүүрэг баг хорооны ажлын алба:

1.Үрчилж авч байгаа эцэг эхийн харьяа багийн Засаг даргын “Албан тоот”

2.Үрчилж авч байгаа эцэг, эхийн харьяа багийн Нийгмийн ажилтны “Нөхцөл байдлын үнэлгээ” ХХ04

3. Хамтарсан багийн хурлын тэмдэглэл

Сумын ЗДТГ:

20 хоногийн дотор шийдвэр гаргаж иргэнд мэдэгдэнэ.

Баян-Өндөр сумын Гэр бүл хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Байгалмаа

Холбоо барих утас: 95289566, 70355861

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх