Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд 40 гаруй хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Шинээр байгуулагдсан хоршоодын үйл ажиллагааг чадавхжуулах, мэдээ мэдээллээр хангах, хоршоод хоорондын хамтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуйн газар, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо, Жаргалант сумын ЗДТГ-аас сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Баян-Өндөр, Жаргалант сумын 28 хоршооны төлөөлөл оролцлоо.
Сэтгэгдэл үлдээх