Цаг үеийн мэдээлэл


Image

📍 Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Мөнхбаяр нар багийн ажилтан алба хаагчдад энэ онд хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа. Тухайлбал

Б.Зоригтбаяр: Энэ онд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээ шинэчлэх ажилд 40 тэрбум төгрөг, эрчим хүчний уналтыг бууруулах зорилгоор шинээр цахилгаан дэд станц барих ажилд 27 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхийг онцоллоо.

Б.Мөнхбаяр: Баян-Өндөр сумын хэмжээнд 125 багийн ажилтан төрийн мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд түргэн шуурхай хүргэн ажиллаж байна. Иймд тэднийг дэмжих зорилгоор цалин урамшуулал, “Багийн ажилтан” хөтөлбөрийн төсвийг нэмэгдүүлж буйг танилцууллаа. Үүний зэрэгцээ хэсгийн ахлагч албан тушаалын нэршлийг багийн ажилтан болгон өөрчилсөн.

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх