Даваат багийн ажлын албанаас санаачлан “Эрсдэлгүй өрх, аюулгүй баг” сарын аяныг 2025 оны 01 дүгээр сарын 06-наас 02 дугаар сарын 06 хүртэл зохион байгуулж байна. Тус аяны зорилго нь
- Иргэдийн аюулгүй байдлыг хангах, өрхийн ахуйн эрсдлийг бууруулах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
- Багийн түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлж, эрсдлийг урьдчилан сэргийлэх арга хэмжээний соёлыг төлөвшүүлэх
- Эрсдэлд өртөж болзошгүй өрхийн хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний судалгааг гаргаж сан бүрдүүлэх юм.
Энэ аяны хүрээнд Даваат багийн нийт 120 иргэнд Хамтарсан баг болон Цагдаагийн байгууллагаас шинэчилсэн хуулийн заалтыг иргэдэд танилцуулах сургалт зохион байгуулж байна.
Сэтгэгдэл үлдээх