Хаврын улирал эхэлж, цас хайлахтай зэрэгцэн шар усны үерийн эрсдэл нэмэгддэг. Иргэд та бүхэн дараах арга хэмжээг авч, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна:
Гэр, орон сууцны ойролцоох шуудуу, суваг, гуу жалгыг цэвэрлэх – Ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлснээр үерийн эрсдэлийг бууруулна.
Барьсан далан, хаалтыг шалгах – Хэрэв ус хаагдаж, бөөгнөрөх нөхцөл үүссэн бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай.
Бага насны хүүхдэд анхаарал тавих – Үерийн усанд тоглох, мөсөн дээгүүр явах нь эрсдэлтэй тул хүүхдүүдээ сэрэмжлүүлэх.
Цаг агаарын мэдээг тогтмол хянах – Хур тунадас ихтэй үед үерийн эрсдэл нэмэгддэг тул цаг үеийн мэдээлэл авах.
Газар доорх болон суурийн байгууламжийг шалгах – Ус нэвчихээс хамгаалж, шаардлагатай арга хэмжээг авах. Шаардлагатай тохиолдолд Онцгой байдлын байгууллагад хандаж, тусламж авах боломжтой. Эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангаарай!
Сэтгэгдэл үлдээх