Цаг үеийн мэдээлэл


Image

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 20-ны энэ өдөр Эрдэнэ багийн ажлын албанаас сар шинийн золголтыг зохион байгуулж, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Эрдэнэ баг нь нийт 560 гаруй өндөр настантай. Үүнээс 250 гаруй ахмадууд тус золголгод хүрэлцэн ирсэн байна. Хамгийн өндөр настан нь 87 настай О.Халтар гуай юм.

Золголгод Эрдэнэ багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхбат, Н.Отгонбилэг, Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч М.Цасчихэр, Л.Ганцолмон болон "Хэмнэл" соёлын төвөөс дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх