Цаг үеийн мэдээлэл


Image

Баян-Өндөр сумын Цагаанчулуут, Наран, Рашаант, Уртын гол багийн хамтарсан баг, хамран сургах тойргийн ЕБ-ын III сургуультай хамтран эцэг эх, асран хамгаалагчдын 7 хоногийн аян өрнүүлж байна. Энэ хүрээнд “Эцэг эх-Би бидний хамтын бүтээл” сэдэвт оюуны зураглалыг сурагчид аав, ээж, асран хамгаалагчийн тусламжтайгаар бүтээж байна. Энэхүү арга хэмжээнд ЕБ-ын III сургуулийн 4-12 дугаар ангийн 50 сурагч, 100 эцэг эх, асран хамгаалагч оролцож байна.

ЕБ-ын III сургуулиас санаачлан хэрэгжүүлж буй тус оюуны зураглалын бүтээл нь өдгөө 4 дэх жилдээ үргэлжилж байна. Сурагчид бүх хичээлийн агуулгаар хамтарч оюуны зураглал хийдэг бөгөөд одоогийн байдлаар 2800 орчим бүтээл гарсан байна. Сурагчид болоод багш нар өөрсдийн бүтээсэн оюуны зураглалаар ном хэвлүүлэх хүсэлтэй буйг аймаг, сумын удирдлагууд, багаас сонгогдсон төлөөлөгч нарт уламжиллаа.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх