Хоршоо хөгжүүлэх сан


Image

Хоршооны эрх зүйн орчныг сайжруулж, засгийн газар, хоршоо дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэн, хоршооны хөгжлийг дэмжих замаар үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой.

Хоршоо гэж юу вэ? / Иргэний тухай хууль 36.4 /

Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.

Хоршоо байгуулах үе шат:

- 9 ба түүнээс дээш иргэн

- Хамтын эдийн засаг, хөрөнгө бүрдүүлэх

- Судалгаа, төлөвлөгөө боловсруулах

- Дүрэм, журам боловсруулах– Гишүүдийн эрх, үүрэг, ашиг хуваарилалт, удирдлагын тогтолцоог тодорхойлсон дүрэм боловсруулна.

- Бүртгэл, зөвшөөрөл авах – Хоршооны үйл ажиллагааг хууль ёсны болгохын тулд холбогдох байгууллагад бүртгүүлнэ.

Хоршооны давуу тал:

1. Асуудлыг хамтран шийдэх

2. Бүгд ижил тэгш эрх ашигтай

3. Эв санааны зарчим

4. Ажлын байр бий болгоно

5. Хариуцлагатай , ил тод үйл ажиллагаатай

6. Гишүүдийн эрх ашгийг хамгаална

7. Зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ

8. Нийгмийн тэгш байдлыг дэмжинэ

9. Бие даасан, тогтвортой байгууллага болно

10. Орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулна

11. Заавал бүрдүүлсэн байх мөнгөний хэмжээ заадаггүй

12. Олон улсын стандарт, зөвлөмжийг баримталж ажиллах боломжтой.

Хоршооны зорилго нь зөвхөн ашгийн төлөө бус, гишүүдийн амьжиргааг сайжруулах, тэдний эрх ашгийг хамгаалах, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэдэг. Гишүүддээ үр өгөөжтэй, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаатай байгууллага болох боломжтой.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх