Баян-Өндөр сумын ЗДТГ-аас “Нээлттэй засаглалын түншлэлийн долоо хоног” Нээлттэй хаалганы өдөрлөг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 10:00-18:00 цагийн хооронд А.Амарын талбайд зохион байгуулна.
Уг арга хэмжээнд Баян-Өндөр сумын ЗДТГ-аас
• Иргэдийн оролцоог дэмжих хөтөлбөрийн танилцуулгыг иргэдэд хүргэж төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх материалыг хүлээн авна.
• Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга
• Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн мэдээлэл
• Газар олголтын мэдээлэл, egazar.gov.mn
• Хүүхэд үрчлэлт, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хэрхэн тогтоох
• Худалдаа үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээлэл
• ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 2026 онд хийх ажлын саналыг иргэдээс тус тус хүлээн авахаас гадна төрийн үйлчилгээг иргэн танд ойртуулж олон төрлийн мэдээллийг нэг дороос түргэн шуурхай авах боломжтой юм.
Хамтран оролцох байгууллагууд :
• Улсын бүртгэлийн хэлтэс тоон гарын үсэг иргэдэд шууд олгох, гадаад паспортын захиалгыг шууд авах
• Нийгмийн даатгалын газар Нийгмийн даатгалын сангаас олгогддог тэтгэвэр тэтгэмж холбоотой бүх талын мэдээ мэдээллийг иргэдэд хүргэн ажиллах
• Татварын газар и-баримт болон татвартай холбоотой бусад мэдээ, мэдээллийг өгч тус тус оролцоно.
Иймд иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
#OpenGovWeek, #opengovchallenge, #OGP, #opengov, #mongolia, #ogpactionplan,
https://www.facebook.com/100081996504327/videos/1591448791527573
Сэтгэгдэл үлдээх