Баян-Өндөр сумын ЗДТГ, БНСУ-ын Жолланам-до мужийн Хампён-гүньтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны эхний ажил нь E-8 визийн хүрээнд улирлын чанартай богино хугацааны гэрээт ажилд ажиллах хүч нийлүүлнэ. Ингэхдээ хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт 5-8 сарын хугацаанд ажиллана.
Манай талаас улирлын чанартай ажилчдыг сонгон шалгаруулах, сургалт арга зүйгээр хангах, цагаачлалтай холбоотой захиргааны үйл ажиллагааг хариуцах бол БНСУ-ын талаас ажлын байр, амьдрах орчин нөхцөл, хоол хүнсээр бүрэн хангах юм.
Эхний ээлжийн хүмүүсээ энэ онд багтаан БНСУ-руу явуулахаар төлөвлөөд байна.
.jpg)







Сэтгэгдэл үлдээх