Цаг үеийн мэдээлэл


Image

📌Үндэсний Статистикийн Хорооноос 5 жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого" 2026 оны 4 дүгээр сарын 15-аас 5 дугаар сарын 15 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулагдана.

📌 8 дахь удаагийн ээлжит тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн цахимаар зохион байгуулах бөгөөд нийт аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулна.

📌📌📌Тооллогын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудаас статистикийн мэдээ, тайланг цахимаар хүлээн авах тогтмол үйл ажиллагаатай цахим систем нэвтрүүлэхээр зорьж байгаатай холбоотой Орхон Аймгийн Статистикийн Хэлтэсээс мэдээлэл цуглуулагч нарт зориулсан сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд зохион байгуулж, нийт 23 Сууц өмчлөгчдийн холбоод хамрагдлаа.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх