50 жилийн ойн баяр наадмын морь, бөх, сур, шагайн харвааны бай шагналыг төр, спортын мэргэжлийн холбоод, хандив өргөж буй томоохон аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр хамтран олгоно.
Тухайлбал, уламжлалт зургаан насны түрүү морьдын шагналыг “Очир” төв, Моннис групп, Орхон аймгийн уяачдын холбоод хамтран авто машинаар байлна.
Түрүү болон үзүүрлэсэн бөхийн бай шагналыг БОСА ХХК тэргүүтэй Эрдэнэт хотын унаган залуусын төлөөлөл, “Баянмараат” ХХК олгох бөгөөд түрүү бөх land300 авто машин, үзүүрлэсэн бөхийг 2 өрөө байраар байлна.
Мөн “Апейро энержи” ХХК-тай хамтран сур, шагайн харвааны түрүүг 155 сая төгрөгөөр байлна. Тодруулбал, эрэгтэй, эмэгтэй сурын бай тус бүр 30 сая төгрөг байна.
Сэтгэгдэл үлдээх