Монгол Улсын Үлэмж Дархан мэргэн, спортын мастер Л.Түвшинжаргал:
Шагайн спорттой амьдралаа холбоод 38 жил болж байна. Анх аав минь энэ спорт руу чиглүүлснээр одоогийн энэ амжилтын минь эхлэл тавигдсан гэж хэлж болно. 1998 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэнээс хойш шагайн спортод илүү дурлаж, шамдах болсон. Өнөөдрийн байдлаар Төрийн их баяр наадам болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс 6 түрүү, 5 шөвөг хүртээд байна. Мөн улсдаа нэг жилийн наадамд давхар амжилт гарган цол хүртсэн дөрвөн харваачийн нэг юм. Би өөрөө Булган аймгийн Сайхан сумын харьяат, Орхон аймагтаа суурьшаад өдгөө жил болж байна. Түүхт ойн наадмаараа “Орхон” багийнхантайгаа амжилттай сайхан оролцож байна. Нийт Эрдэнэтчүүддээ түүхт ойн баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Сайхан наадаарай.


Сэтгэгдэл үлдээх