Image

Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн Ээлжит VII хуралдаан хуралдаж байна. Тус хуралдаанаар

1. 2017, 2019 онуудад Орон нутгийн хөгжлийн сангаар он дамжин хийгдсэн зарим ажлын тухай

2. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хийгдэх ажлын нэршил өөрчлөх тухай

3. Хоршоог хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэл, хяналтын зөвлөл, хороог батлах тухай

4. Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох доод хэмжээг батлах тухай

5. 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай

6. Журам хүчингүй болгох тухай

7. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай санал авах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэнэ. Хурлын ирц 90.3 хувьтай үргэлжилж байна.

Баян-Өндөр сумын ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаанаар Хоршоо дэмжих сангийн зээлийн доод хэмжээг 5 сая төгрөг байхаар тогтоолоо. Хоршоо дэмжих сангийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгох ба зээлийн дээд хэмжээг тогтоогоогүй гэдгээрээ онцлог юм.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх