Цаг үеийн мэдээлэл


Image

Баян-Өндөр сум Бар жилийн Аваргуудаа шалгарууллаа. XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн босгон дээр мал аж ахуй болон газар тариалангийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, сумын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсныг нь үнэлж "Сумын аварга малчин"-аар

Уртын гол багийн малчин Тогтохын Саруул-Эрдэнэ

Малчин багийн малчин Чогдонгийн Цэрэн

Малчин багийн малчин Нүүдэлийн Сормоо

"Сумын аварга фермер" Уртын гол багийн иргэн Самбуугийн Хишигдолгор

"Сумын аварга тариаланч"-аар

Шанд багийн иргэн Маналжавын Цогтгэрэл

Эрдэнэ багийн иргэн Жамсрандоржийн Балжинням

Зэст багийн иргэн Бадарчийн Пүрэвдорж

Их залуу багийн иргэн Чагнаагийн Дорж нарыг тус тус шалгаруулан хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат, Засаг дарга Б.Баасансүрэн, Засаг даргын орлогч Ж.Энхсайхан нар оролцож, малчид, тариаланчдад ажил хөдөлмөрийн арвин их амжилтыг хүсэн ерөөлөө.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх