Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалын иргэдтэй хийх уулзалт эхэллээ. Энэ удаагийн уулзалтаар 2024 онд аймгийн хэмжээнд багуудад хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд иргэдээс санал авна. Мөн хэлтэс агентлагийн дарга нар уг уулзалтанд оролцож байгаа тул та бүхэн өөрт тулгамдаж буй асуудалд албаны хүний дэлгэрэнгүй хариултыг авч болох юм. Иргэд та бүхэнд өөрийн багт зохион байгуулагдах уулзалтанд идэвхтэй оролцож, санал хүсэлтээ илэрхийлэхийг уриалж байна. Дараагийн уулзалт 18 цагт Хүүхдийн ордонд зохион байгуулагдах ба Цагаанчулуут, Найрамдал, Чандмань багийн иргэдийг хамруулан зохион байгуулагдана.
Сэтгэгдэл үлдээх