Цаг үеийн мэдээлэл


Image

✅ НҮБ-аас хэрэгжүүлж буй “Хүртээмжтэй ногоон хот” төсөл Улаанбаатар, Дархан, Орхон аймагт 2026 оноос хэрэгжиж эхэлнэ. Төсөл нь Төв Азийн орнуудаас Монгол улсад анх удаа хэрэгжих гэж байгаагаараа онцлог байна. Өнөөдөр талуудын төлөөллүүд уулзаж, санал солилцлоо. Тус төсөл нь өнөөдрийн байдлаар 13 улсын 34 хотод хэрэгжиж байна. Төслийн зорилго нь хотын байгаль орчин экосистемийг сайжруулах, байгальд суурилсан шийдлүүдийг дэмжих, тойрог хотын эдийн засгийг хөгжүүлэх, эрчим хүчний хэмнэлт болон инновацилаг санхүүжилтийг Монгол Улсын тогтвортой, ногоон, тэсвэртэй хотуудын шилжилтэд чиглүүлэхэд оршиж байна. Төсөл хэрэгжих хугацаанд 300,0 га газрыг нөхөн сэргээж, ногоон байгууламж нэмэгдүүлэх, 800 сая тонн нүүрсхүчлийн хийг бууруулах, 60,0 хүнийг ашиг хүртсэн байх зорилт тавьж байгаа юм.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх