Баян-Өндөр сумын ЗДТГ-аас хашаандаа болон орчиндоо хамгийн олон мод тарьж, ургуулсан иргэн ААНБ-уудыг урамшуулах ажлыг зохион байгууллаа. Уг болзолт уралдаанд 26 багийн 160 гаруй иргэн ААНБ материалаа ирүүлсэнээс 22 багийн 15 аж ахуйн нэгж байгууллага, 113 иргэн шалгарлаа.
Бид өнгөрсөн жилүүдэд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй 21 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжин Чингэлийн гүүрний зүүн хэсэгт 21 га газрыг олгосон. Тус газарт өнөөдрийн байдлаар 40.000 ширхэг тарьц суулгацыг үржүүлж, ойжуулалтанд тарихаар бэлтгэгдсэн үр дүн гараад байна. Мод тарьсанаар цөлжилт, газрын доройтлыг бууруулан, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон төрлийн ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл үлдээх