/Стандарт/MNS 4943:2015, MNS 5924:2015/ шаардлага хангасан байх/
Иргэнд тавигдах шаардлага:
- Баян-Өндөр сумын харьяат иргэн байх бөгөөд гэр хороололд байнгын оршин суудаг байх- Инженерийн шугам сүлжээнд ойрын хугацаанд холбогдох боломжгүй байршилд байрлалтай байх. /Үерт автдаг багууд болон гүний худгийн ойролцоо айл өрхүүд эхний ээлжид хамрагдана/- Стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж болон бага оврын цэвэрлэх байгууламжаа Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт бүрэн барьж дууссан байх- Орон нутгийн болон олон улсын байгууллагын хөнгөлөлттэй нөхцөлөөр стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж болон бага оврын цэвэрлэх байгууламжаа шийдвэрлүүлсэн айл өрх хамрагдахгүй.- 2024 онд шинээр өөрийн хөрөнгөөр стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж болон бага оврын цэвэрлэх байгууламжаа барьсан байх
Бүрдүүлэх материал:
- Урамшуулалд хамрагдах иргэдийн хүсэлтийг 2024 оны 10-р сарын 23-ны өдрийг дуустал харьяа Багийн ажлын алба хүлээн авна
- Иргэний өргөдөл (овог нэр, утасны дугаар, гэрийн хаяг)
- Багийн Засаг даргын тодорхойлолт (оршин суугаа хаяг)
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Хуучин ашиглаж байсан нүхэн жорлонг булж, ариутгасан байдал болон хашааны нөхцөл байдлыг фото зургаар баримтжуулах
- Шинээр барьсан стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж болон бага оврын цэвэрлэх байгууламжийн гүйцэтгэлийг үйл явц тус бүрээр баримтжуулсан фото зураг
- Иргэн битүүмжилсэн доторлогоотой кольцо худалдаж авсан тохиолдолд худалдаж авсан компанийн материал үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийн хуулбар
- Битүүмжилсэн доторлогоотой кольцог тусгай зөвшөөрөлтэй компаниас худалдаж авсан зарлагын баримт- Гүйцэтгэгч компанийн далд ажлыг гүйцэтгэсэн тухай баримтыг хавсаргах
Сэтгэгдэл үлдээх