ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.
Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 2025 оны 01 сарын 03-аас 2025 оны 01 сарын 25-ны хооронд зохион байгуулагдаж байна. Иргэн та харьяа Багийн ажлын албан дээрээ болон E-Mongolia цахим системээр бүртгэлд хамрагдах боломжтой.
Цэргийн шинэчилсэн бүртгэлд дараах иргэд хамрагдана. Үүнд:
1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн 18-50 нас:
18-50 насны байлдагч, ахлагч, түрүүч / цэргийн алба хаасан эрчүүд/
55 хүртэлх насны Дунд офицер
60 хүртэлх насны ахлах офицер
2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн:
18-50 насны /цэргийн алба хаагаагүй эрчүүд/
18-50 Цэргийн чухал мэргэжилтэн бүхий эмэгтэйчүүд
Та цэргийн шинэчилсэн бүртгэлд ирэхдээ дараах материалуудыг бүрдүүлж ирнэ:
Үүнд:
Цэргийн үүрэгтний үнэмлэх
Иргэний үнэмлэх
Тухайн иргэн өөрөө байхгүй бол гэр бүлийн гишүүнээс төлөөлөл ирж бүртгэлд хамруулан дэвтэрт бичилт хийлгүүлж баталгаажуулна.
Сэтгэгдэл үлдээх