Хойд бүсийн тойргоос УИХ-д сонгогдсон Л.Энх-Амгалан, Б.Баярбаатар, Д.Үүрийнтуяа, Б.Бат-Эрдэнэ гишүүн Орхон аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, асуултад хариулан, санал сонслоо. Энэ үеэр өнгөрсөн намрын УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, тогтоолууд болон ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний талаар танилцууллаа. Нийт дөрвөн өдрийн турш уулзалт хийх бөгөөд өнөөдөр орон сууцны хорооллын багийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр иргэдээс дэвшүүлж буй санал нь хот төлөвлөлт, орон сууцжуулалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай эмчилгээ, хөрөнгө оруулалтын ажлын чанарыг сайжруулах шаардлагатайг онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх