Цаг үеийн мэдээлэл


Image

Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэж буй эрчим хүчний төслийн хүрээнд шинэчлэгдсэн ЦДАШ, ухаалаг тоолуурт холбох ажил ДЭНЖ багийн гэр хорооллын АТП-6 дэд станцаас эхэлж байна. Төслийн шугамд холбогдсоноор:

1. Хүчдэлийн уналтгүй хэвийн хүчдэлээр хангагдах боломж бүрдэнэ.

2. Хүчтэй салхи шуургатай үед хуучин ил утастай агаарын шугам нь орооцолдож гэмтэл гарч хэрэглэгчийн цахилгаан хэрэгсэл шатах эрсдэл гардаг байсан бол ийм эрсдэл байхгүй болно.

3. Шөнийн хөнгөлөлтөд хамрагдах, тарифын ялгавартайгаар цахилгаанаа хэрэглэх боломж бүрдэнэ.

4. Эрсдэлтэй тоолуур нэгтгэлийн шитээс салгаж шинэ тоолуур нэгтгэлийн хайрцаг руу шилжүүлж цахилгааны монтажны эмх цэгц сайжирна.

Иймд хэрэглэгчид 2х6 мм хөнгөнцагаан, эсвэл 2х4 мм зэс кабелиа бэлдэж хамтран ажиллана уу.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх