Цаг үеийн мэдээлэл


Image

Оршин суугчдын хяналт, оролцоог нэмэгдүүлж, СӨХ-ны үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгохын тулд “Шилэн СӨХ” аппликейшнийг бүх СӨХ-д бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Ингэснээр иргэд, оршин суугчид гар утсаараа “Шилэн СӨХ” аппликейшнийг ашиглан СӨХ-ны татвар болон нийгмийн даатгалын тайлан, санхүүгийн орлого, зарлагын дэлгэрэнгүй задаргаа зэрэг мэдээллийг нэг дороос харах боломжтой болно. Мөн оршин суугч бүр өөрийн төлсөн төлбөр юунд зарцуулагдаж, ямар ажлууд хийгдэж байгаа талаар бүрэн мэдээлэл авч, хяналт тавих нөхцөл бүрдэнэ.

Иргэд та бүхэн өөрийн харьяа СӨХ-ноос мэдээлэл авч, “Шилэн СӨХ” аппликейшнд нэгдэж, оролцоогоо нэмэгдүүлж, хяналтаа хэрэгжүүлээрэй.

Ил тод, нээлттэй, хариуцлагатай СӨХ-ны үйл ажиллагааг хамтдаа бүрдүүлье.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх