Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаа тул бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хүүхдийн дархлааг сайн дэмжих нь чухал юм.


ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ
Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэх
Бохир гараа, ам хамар, нүдэндээ хүргэхгүй байх
Ханиалгаж найтаах үедээ амны алчуур, цаас хэрэглэх
Хүн ам олноор цугласан газар очихгүй байх
Амны хаалтаа тогтмол зүүх
Гэртээ өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх
Халуун хоол, цай идэж уух / аньс, нэрс, чацарганы шүүс, зөгийн балтай сүү гэх мэт/
Сода, царван, давсны уусмалаар хоолой амаа тогтмол зайлах
Сайтар унтаж амрах
Гадаа гарахдаа дулаан хувцаслах / малгай, бээлий, ороолт/


Сэтгэгдэл үлдээх