Цаг үеийн мэдээлэл


Image

📌1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

📌5.2. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Мотоцикл, мопед, унадаг дугуй түрж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуурыг халхлахгүй явна.

📌5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно:

а/үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах

б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;

в/ зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил дуут дохио, анхааруулгыг хэрэгсэл оролдож ширтэх, зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын гэх мэт зүйл унших; сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, ном, сонин гэх мэт зүйл унших

г/ зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир,спорт,тоглоомын зориулалттай хэрэгслээр явах;

д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх.

📌10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж нөхцөлийг хангана эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх