ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА.
—- - - - - - - —- - - - - - - - - - - - - - - -
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хурал, Хангай бүс, Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хурал, орон нутгийн удирдлагуудтай хийсэн цахим уулзалтууд, иргэд олон нийтээс гарсан саналууд болон орон нутагт нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс боловсруулсан “Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцүүлгийг зохион байгуулах тул иргэд, ААНБайгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хэлэлцүүлэг: Баян-Өндөр сум , Найрамдал баг, Хүүхдийн ордны хурлын танхимд
2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагт болно.
Оролцогчид: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын холбогдох албан хаагч, аймаг, сумдын Засаг дарга, Засаг даргын тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд, Байгаль орчны газар, хүнс хөдөө аж ахуйн газар, Иргэний нийгмийн байгууллагууд, Төрийн бус байгууллагууд, иргэд олон нийт.
https://www.facebook.com/photo/?fbid=1226337899681316&set=a.189465473368569
Сэтгэгдэл үлдээх