Цаг үеийн мэдээлэл


Image

📌📌📌ГАМШГИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригт зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилт зохион байгуулагддаг уламжлалтай. Үүний дагуу 03 дугаар сарын 26-ны Пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна. Иргэдийн анхаарах зүйлс:

📌Нэгдүгээр дохио:

• “Суу, нуугд, хүлээ” дүрмийг баримтална.

• Аюулгүй байдлаа хангаж, тайван хүлээнэ.

📌Хоёрдугаар дохио:

• Сандралгүй нэгийн цуваанд орж, баруун гар талаа баримтална.

• “Гүйхгүй, эргэж буцахгүй, түлхэлцэхгүй” дүрмийг мөрдөнө.

• Ойролцоох аюулгүй талбайд цугларна. • Цахилгаан шат ашиглахгүй.

📌Гуравдугаар дохио:

• Харьяаллын байгууллага, албан тушаалтанд бүртгүүлнэ.

• Дадлага сургуулилтад идэвхтэй оролцоно.

📌Гудамжинд явж байгаа бол:

• Цахилгааны шон, гэрэлтүүлэг, өндөр барилга байгууламжаас холдож, биеэ хамгаалан сууж хүлээнэ.

📌Тээврийн хэрэгсэлтэй бол:

• Замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зогсож, хөдөлгүүрээ унтраан хүлээнэ.

Иргэд та бүхнийг гамшгийн үеийн дуут дохионы үед авах арга хэмжээний мэдлэгээ бататгаж, дадлага сургуулилтад идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх