Цаг үеийн мэдээлэл


Image

БАЯН-ӨНДӨР СУМЫН ЗДТГ-ААС ОЛГОЖ БУЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЭНЭ ОНД НИЙТ 220 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ БАТЛАГДСАН

📚 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан боловсролын зээлийн сангийн ажлын албанаас Орхон аймгийн ЕБС-ийн сурагчдад мэдээлэл хүргэлээ.

🎓 Энэ үеэр өнгөрсөн жил Баян-Өндөр сумын ЗДТГ-аас санаачилсан оюутны "Тэтгэлэгт" хөтөлбөрийн талаар танилцууллаа.

2025 онд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 150,000,000 төгрөгийн төсөв батлагдаж, БНХАУ-д суралцах 6 сурагчид тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг, орон нутагтаа буюу Эрдэнэт цогцолбор дээд сургуульд суралцах 62 сурагчдад тус бүр 2,000,000 төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн. Энэ нь нэг оюутны нийт сургалтын төлбөрийн 50-60 хувийг хөнгөлсөн бодит дэмжлэг болсон.

Харин энэ онд бид илүү олон оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар төсөвт 220,000,000 төгрөгийг тусгасан.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх