Цаг үеийн мэдээлэл


Image

📌📌📌БАЯН-ӨНДӨР СУМЫН ЦОЛ ОЛГОХ ХҮЧИТ 64 БӨХИЙН БАРИЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

📌Ардын хувьсгалын 105, Эрдэнэт хот байгуулагдсаны 50, Баян-Өндөр сумын 32 жилийн ойн баяр наадмын сумын цол олгох хүчит бөхийн барилдаанд нийт 64 бөх зодоглолоо.

📌Хүчит бөхийн барилдаанд Булган аймгийн Сайхан сумын харьяат Сумын харцага М.Дамдиндорж түрүүлж "СУМЫН ЗААН" цол хүртсэн бол Булган аймгийн Тэшиг сумын начин Ө.Ганбаяр начин цолоо бататган үзүүрлэлээ.

📌Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат залуу бөх Г.Эрхэс, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат залуу бөх Х.Сэр-од нар шөвгийн дөрөвт шалгарлаа.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх