Цаг үеийн мэдээлэл


Image

📌 Мэндцэцэн ӨЭМТ-ийн баруун жигүүр буюу хүүхдийн вакцинжуулалтын өрөө, эмэгтэйчүүд, эхчүүдийн үзлэгийн өрөө, сэргээн засах уламжлалтын өрөөнүүдэд халаалтын доголдол үүссэнтэй холбоотой Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Мөнхбаяр болон холбогдох албаны хүмүүс газар дээр нь ажиллалаа. Тус эмнэлгийн дулаан нь ЦТП-3 дэд станцаас тэжээгддэг бөгөөд эмнэлгийн дулааны схемийг өөрчилснөөр халаалт хэвийн болохыг албаныхан хэлж байна. Иймд тус шугамын схемийг өөрчлөх төсвийг аймгийн болзошгүй аваарын зардлаар шийдэхийг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.

📌 Мэндцэцэн ӨЭМТ-өөс Согоот, Оюут, Уурхайчин багийн 18 мянга гаруй иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх