Өнгөрсөн онд улсын чанартай А1001, 1002 авто зам дагуух хайс, хашаа мөргөж, эвдсэн 24 осол бүртгэгдсэн. Хохирлыг тээврийн цагдаагийн албанаас үнэлгээ хийж, орлогыг "Орхон АЗЗА" ТӨХК-д төвлөрүүлж, засвар үйлчилгээг хариуцдаг байсан. Тухайн хэсгийн засвар үйлчилгээ удаашралтай байгаа тул энэ жилээс эхлэн орлогыг Хот тохижуулах газрын дансанд төвлөрүүлж, засвар үйлчилгээг хариуцахаар боллоо.
Сэтгэгдэл үлдээх