“СУРАГЧ ЛИГ” ТЭМЦЭЭНИЙ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗНЭЭР ЕБ-ЫН V СУРГУУЛЬ ТОДОРЛОО
Засаг даргын үүрэгт албан тушаалд томилогдсоноос хойш санаачлан хэрэгжүүлсэн волейболын спортын “Сурагч лиг” тэмцээн зургаан сарын турш үргэлжилж, аваргуудаа тодрууллаа. Ерөнхий боловсролын 18 сургуулийн 33 багийн 500 гаруй тамирчин оролцсон энэхүү тэмцээний шилдгээр
Эмэгтэй төрөлд:
Орхон Эмпати сургууль
ЕБ-ын 5-р сургууль
ЕБ-ын 14-р сургууль
Тусгай байр: ЕБ-ын 1-р сургууль
Эрэгтэй төрөлд
ЕБ-ын 5-р сургууль
ЕБ-ын 4-р сургууль
Орхон Эмпати сургууль
Тусгай байр:ЕБ-ын 14-р сургууль
Шилдэг холбогч
ЕБ-ын 14-р сургуулийн тамирчин Нарангуа
ЕБ-ын 4-р сургуулийн тамирчин Э.Эрхэс
Шилдэг довтлогч
Орхон Эмпати сургуулийн тамирчин Б.Мөнххүслэн
ЕБ-ын 5-р сургуулийн тамирчин Б.Сүхбаатар
Шилдэг дасгалжуулагч
ЕБ-ын 5-р сургуулийн багш, дасгалжуулагч Д.Одгэрэл нар тодорлоо.


Багийн нийлбэр дүнгээр ЕБ-ын 5-р сургуулийн баг тамирчид тодорч, шилжин явах цомын эзэд боллоо.
Финалын тоглолт хүртэл баг тамирчдаа байнгын бэлтгэлтэй байлгаж, хичээл зүтгэл гаргасан таван багш, дасгалжуулагчид 361 спорт барааны дэлгүүрээс худалдан авалт хийх 300,000 төгрөгийн эрхийн бичиг олголоо.
Лигийн турш хамт байсан баг тамирчдадаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, спортын өндөр амжилт хүсье. 










.jpg)








Сэтгэгдэл үлдээх