Эрдэнэт хотын 50 жилийн ойг тохиолдуулан Ачит-Ихт ХХК нь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 42,000 ширхэг мод хандивлаж байна.
Энэ хүрээнд шинэс, мөнгөлөг улиас, агч гэсэн гурван төрлийн модыг гэр хорооллын 14,000 айл өрхөд тус бүр гурван ширхэгийг олгохоор төлөвлөсөн бөгөөд багийн ажлын албаар дамжуулан иргэдэд олгож эхэллээ.
Тус санаачилга нь иргэдийн оролцоотойгоор хотын ногоон хөгжлийг дэмжих, экологийн тэнцвэрийг сайжруулахад чиглэж байгаа юм.






Сэтгэгдэл үлдээх