Орхон аймгийн орон нутгийн төсвийн 3,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дэнж багт байрлах ЕБ-ын 7-р сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилгын ажил эхэллээ.
Сурагчдын суралцах орчин, чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой энэхүү бүтээн байгуулалтын ажил нь 39х22м хэмжээтэй, төмөр бетон каркас хийцтэй, хөвөн бетон дүүргэлт болон металл фасадтай. Мөн ахлах болон дунд сургуулийн хичээлийн байртай 39х3м хэмжээтэй хүзүүвчээр холбогдохоос гадна үзэгчдийн гурван шатлалт суудал, олон улсын стандартад нийцсэн агч модон шалтай байхаар төлөвлөгдсөн.
Тус өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор ЕБ-ын 7-р сургуулийн 814 сурагч орчин үеийн шаардлага хангасан спорт зааланд хичээллэх нөхцөл бүрдэх юм.






Сэтгэгдэл үлдээх