Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар баригдаж, ашиглалтанд орсон "Баян-Өндөр" цэцэрлэг 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр нээлтээ хийж албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлэх гэж байна.
Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ОНХС-ийн 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан.
Тус цэцэрлэг нь Монгол улсад анх удаа сум өөрийн хөрөнгөөр барьсан цэцэрлэг бөгөөд 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг юм.
Баян-Өндөр цэцэрлэгт хамран сурах тойргийн буюу Чандмань, Найрамдал багийн хүүхдүүд хамрагдах ба шинээр 27 ажлын байр бий болж байна.
Сэтгэгдэл үлдээх