Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 120 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталсан.
Засгийн газрын тогтоолыг энд дарж үзнэ үү.
2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагаас эхлэн Газрын удирдлагын нэгдсэн цахим систем (egazar.gov.mn), Egazar гар утасны аппликейшн, И-Монголиа цахим системээр дамжуулан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар эзэмшүүлэх тухай хүсэлтийг хүлээн авах тул та бүхэн дээрх цахим системээр дамжуулан хүсэлтээ илгээнэ үү.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Монгол Улсын иргэн энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан газрыг эзэмших хүсэлтийг засаг захиргааны нэгж болон зориулалтаар сонгож нэг удаа гаргах бөгөөд тухайн иргэний хүсэлт шийдвэрлэгдэх хүртэл өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд хадгалагдана”, 32дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана” гэж тус тус заасан байна.
Сэтгэгдэл үлдээх