Цаг үеийн мэдээлэл


Image

Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо - 2  

 Нэг. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах ерөнхий шаардлага:

  1. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
  2. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
  3. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
  4. Тухайн компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч    г)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
  5. Тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
  6. Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
  7. Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах    эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
  8. Тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх;
  9. Хараат бус гишүүн нь Компанийн тухай хуульд заасан болон компанийн үйл ажиллагааг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах;
  10. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
  11. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх

Хоёр.  Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага:

  1. Инженер техникийн мэргэжилтэй бол давуу тал болно.

Гурав. Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

1.    Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2.    Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь 4х6 хэмжээтэй цээж зураг;
3.    Оршин суугаа газрын тодорхойлолт, эсхүл лавлагаа /E-Mongolia/;
4
.    Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаас тодорхойлолт авчрах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг, нотлох баримтын хамт ирүүлэх);
5.    Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;
6.    Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
7.    Иргэний үнэмлэхийн хуулбар /E-Mongolia
/
8.   Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт  

9.    Иргэний Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /E-Mongolia/;

10.  Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлол / E-Mongolia/;

Дөрөв. Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах:
             Хугацаа: Сонгон шалгаруулалтад оролцох иргэний баримт бичгийг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18 цаг хүртэл

Хаяг : Орхон аймаг. Баян-Өндөр сум. 5-7А байр Орон нутгийн өмчийн газар Утас: 7035-2025, 99995979

Анхаарах зүйлс:
1.    Баримт бичгийг дугтуйнд битүүмжилсэн байх ба “Орон нутгийн өмчийн газарт” гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ;
2.    Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ;
3.    Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
4.    Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;
5.    Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх