

Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр Шанд, Даваат багийн иргэдтэй уулзаж, 2025 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлаа тайлагнаж, 2026 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа.
Иргэдийн зүгээс газар олголт, амралт чөлөөт цагийн талбай байгуулах, эрчим хүчний уналт, авто замын арчилгаа, нийтийн тээврийн үйлчилгээ сайжруулах шаардлагатай зэрэг асуудлуудыг илэрхийлж, холбогдох байгууллагуудаас хариулт авлаа.
2026 ОНД БАЯН-ӨНДӨР СУМЫН ОНХС-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР
Шанд багт
- Гудамж хоорондын 2 мөртэй зам хийнэ.
- Явган хүний гүүрэн гарц, тэмдэг тэмдэглэгээ шинэчилнэ.
Даваат багт
- Гудамж хоорондын 2 мөртэй зам хийнэ.
- Манхан хэсэгт хүүхдийн тоглоомын талбай байгуулна.
- ЕБ-ын 17-р сургуульд шаардлагатай спортын хэрэглэгдэхүүн худалдан авна.
Шанд багийн иргэн н.Жавзандолгорын хүсэлтээр 20-27-р гудамж хүртэлх замыг Баян-Өндөр сумын ЗДТГ, Хот тохижуулах газартай хамтран засаж сайжруулахаар боллоо.
Сэтгэгдэл үлдээх