Цаг үеийн мэдээлэл


Image

 Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр Зэст, Хүрэнбулаг багийн иргэдтэй уулзлаа.

Иргэдийн зүгээс СӨХ болон цахилгаан шатны асуудлыг хөндөж байна. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 9 давхар байрнуудын 22 цахилгаан шатны 8-ыг нь бүрэн шинэчилсэн.

#зэст_баг аймгийн төсвийн 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11 арга хэмжээ хэрэгжүүлнэ. Мөн Баян-Өндөр сумын 2026 оны ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар

- 21-р цэцэрлэгийн гадна талбайн тохижилт

- Орон сууцны 1-р хорооллын 1 дүгээр байрны гадна талбайд амралт чөлөөт цагийн талбай шинээр байгуулах ажлууд хийгдэнэ.

#хүрэнбулаг_баг аймгийн төсвийн 6,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 12 арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн Баян-Өндөр сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар

- Орон сууцны 4-р хорооллын 26-р байрны авто замын зогсоолыг өргөтгөж, гарц нэмэгдүүлэх

- Орон сууцны 4-р хорооллын 9-р байрны 2-р блок, 10-р байрны 1-р блокийн сантехникийн шугам сүлжээг засварлах

- 19-р цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж

- ЕБ-ын 13, 4-р сургуульд спортын хэрэглэгдэхүүн худалдан авч хүлээлгэн өгөхөөр төлөвлөгдсөн.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх