
Аймгийн Засаг дарга иргэдтэй хийх уулзалт гурав дах өдрөө Бүрэнбүст, Уртбулаг, Согоот багаар үргэлжиллээ.
Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажил, энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг танилцуулж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, асуултад хариуллаа.
Иргэдийн зүгээс
- Шинэ багийн байр
- Сургуулийн өргөтгөл барилга
- Орон сууцны дээвэр засвар
- Хөрөнгө оруулалтын ажлын чанарыг сайжруулах шаардлагатай зэрэг нэлээдгүй асуудлыг хөндлөө.
Мөн энэ үеэр аймгийн 50 жилийн ойг угтан Уртбулаг багийн ИНХ-ын дарга н.Болдбаатар 500,000 төгрөгийн хандив өргөлөө.
#2026_онд орон нутгийн төсвөөр 15 байршилд амралт чөлөөт цагийн талбай шинээр байгуулна. Дээрх гурван багт гаднын орчны тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, сургуулийн биеийн тамирын талбайг шинэчлэх зэрэг ажил тусгагдсан.
- Согоот багт 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3 ажил,
- Уртбулаг багт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4 ажил,
- Бүрэнбүст багт 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 7 ажил хийхээр тус тус төсөвлөөд байна.
Сэтгэгдэл үлдээх