Цаг үеийн мэдээлэл


Image

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 376 дугаар тогтоолоор Эрдэнэт хороонд авто тээврийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарч, 1974 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Булган аймгийн 8 дугаар баазаас ПАЗ-672 автобус 2, ГАЗ-53 автомашин 2, жолооч 4, хэсгийн дарга 1 гэсэн нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн нь Эрдэнэт хотын авто тээврийн байгууллагын анхны суурь байв.

Тус хэсэг нь одоогийн Хивсний үйлдвэрийн зүүн хойно эсгий гэрт байрлан үйл ажиллагаа явуулж байжээ.

Тээврийн яамны сайдын 1975 оны 3/949 дугаар тушаалаар уг хэсгийг Улаанбаатар хот дахь тэжээл тээврийн 25 дугаар баазын 3 дугаар хэсэг болгон өргөжүүлж, 25 автомашин, 14 чиргүүл, 3 эсгий гэр, 39 хүний орон тоотой болгожээ.

Баруун аймгуудад өвс тээвэрлэх анхны цуваа мөн оны 10 дугаар сард Завхан аймаг руу хөдөлсөн түүхтэй. 1975 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс Малчдын хороолол-Говил чиглэлд автобусаар үйлчилж эхэлсэн байна.

1976 оны 1 дүгээр сарын 1-нээс бие даасан авто тээврийн байгууллага болж, 133 ажилтан ажиллагсадтай болж, эсгий гэр 5, ЗИЛ-130 автомашин 60, чиргүүл 58, ЛАЗ-695 маркийн автобус 4, ПАЗ-672 маркийн автобус 2, ГАЗ-53 машин 6, Люмз-690-Б машин 1, суудлын УАЗ-469 машин 2, нийт 75 хөдлөх бүрэлдэхүүнтэй, 189 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байв.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх