Цаг үеийн мэдээлэл


Image

Эрдэнэт хотын хүн амыг төмс, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилготой Улаантолгойн Сангийн аж ахуйг 1976 онд байгуулснаар хотын хүнс, ХАА-н салбарын эхлэл тавигдсан билээ.

Тус сангийн аж ахуйн үндсэн хэсгийн нэг нь саалийн механикжсан ферм байлаа. Хотын хүн амын сүү, махны хэрэгцээг хангах зорилго бүхий саалийн механикжсан ферм нь 1200 үнээтэй байв.

Цогцолборын эхний хэсэг 1978 онд ашиглалтад орсон бөгөөд ЗХУ-ын Латви, Литва, Эстони улсаас хар тарлан үүлдрийн үхэр авчирч үржүүлжээ.

Тус ферм нь 1200 үнээг 6 хэсэгт байрлуулах байр, 1600 үнээ тугалах байр, тугал бойжуулах байр, үхрийн эмчилгээний амбулатор, 20 тн холимог багсармал тэжээл үйлдвэрлэх тэжээлийн цех, үржил селекцийн үйл ажиллагаа явуулах лаборатори, 400 үхэр бордох талбай, 20 мянган тн дарш нөөцлөх байгууламж бүхий иж бүрэн цогцолбор байв.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх