Цаг үеийн мэдээлэл


Image

Баян-Өндөр сумын ЗДТГ-аас түүхэндээ анх удаа өөрийн хөрөнгөөр Чандмань багийн нутаг дэвсгэрт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж байгаа. Уг цэцэрлэгийн барилгын ажлын явцтай Засаг дарга Б.Баасансүрэн өнөөдөр танилцлаа. Гүйцэтгэгчээр "Хөх тавилан" ХХК ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар барилгын ажил 40 орчим хувьтай явагдаж байна. Цэцэрлэгийн барилгыг энэ онд багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа ба нийт төсөвт өртөг нь 2,8 тэрбум төгрөгөөр батлагдсан.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх